2018 он

ТОСК 315 айлын орон сууцны төслийн танилцуулга

Монгол улсын засгийн газраас 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аймаг бүрт “1000 айлын орон сууц” төслийн хүрээнд Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэт хотын 7-р хороололд баригдах 63 айлын 9 давхар 5 блок орон сууцны барилгын төслийг манай компани 2015 онд ТОСК ТӨҮГ-с зарласан тендерийн сонгон шалгаруулалтаар сонгогдож төслийн ажлыг авч эхлүүлсэн. Тухайн үед “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ захиалагч тал, “Очир Ундраа” ХХК гүйцэтгэгч тал болж ажиллаж байсан. 2015-2016 оны хугацаанд төслийн ажлыг хэвийн үргэлжлүүлэн хгүйцэтгэж байсан ч захиалагч талаас санхүүжилтгүй болсон шалтгаанаар төслийг зогсоосон билээ.

2018 онд Засгийн газрын 81-р тогтоолын дагуу аймаг бүрт 1000 айлын орон сууцны төслийг санхүүжүүлж барилга угсралтын ажлыг дуусгах шийдвэрийн дагуу Хөгжлийн банк, ТОСК, Барилга Хот Байгуулалтын яам, Очир Ундраа групп 4-н талт ажил гүйцэтгэх гэрээ байгуулж барилгын ажлыг үргэлжлүүлэн ажиллаж байна.

 

Ашиглалтанд орох хугацаа 2018 оны IV-р улирал.