140 айлын үйлчилгээтэй орон сууцны төсөл

Улаанбаатар хотын шинэ өнгө төрх болсон орчин үеийн шинэлэг шийдэл бүхий “140  APARTMENT” орон сууц нь цэцэрлэг сургууль, үзвэр үйлчилгээний болон бүх төрлийн худалдаа үйлчилгээний газруудтай ойрхон байршилтай. Орон сууцны барилга доороо 2 давхар автомашины нэгдсэн дулаан зогсоол, супермаркет, банк санхүүгийн байгууллага, брэнд дэлгүүрүүд, coffee shop, үсчин гоо сайхны салон, фитнесс бялдаржуулах төв гэх зэрэг тансаг зэрэглэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүдээр таны хэрэгцээт бүхий л үйлчилгээг ойрхон шийдсэн төсөл юм.

“140  APARTMENT” орон сууцны В1, В2-р давхруудад автомашины нэгдсэн дулаан зогсоолоос гадна орон сууцны барилгын хойд талдаа автомашины гадна ил зогсоол, хүүхдийн тоглоомын талбайн орчныг бий болгосон орчин үеийн технологи, дэд бүтцийн цогц шийдэл бүхий дан 2 өрөө, нийт 18 давхар бүрэн цутгамал, 2 орц бүхий нийт 140 айлын орон сууц нь эрхэм таны эрүүл, тайван амьдралын тав тухтай орчин болох болно.

Ашиглалтанд орох хугацаа : 2019 оны 2-р улирал

Давуу талууд:

  • Бүрэн цутгамал төмөр бетон каркас хийцтэй
  • Төвийн шугам сүлжээнд холбогдсон
  • Газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй
  • 24 цагийн өндөр хурдны 4-н цахилгаан шаттай, нэгдсэн харуул хамгаалалт, камержуулалттай
  • Гадна болон дотор нэгдсэн авто зогсоолтой
  • Хүүхдийн тоглоомын талбай бүхий зөөлөн талбайн байгууламжтай
  • Европ стандартын тоноглолууд ашиглахаар төлөвлөгдсөн
  • Дотор заслын эко материалуудаар төлөвлөсөн
  • Орчин үеийн интерьер шийдэл бүхий саруул өрөөнүүдтэй
  • Цэлгэр том цонх, тагтны нэгдсэн битүү шилэн хаалттай
  • Ахуйн хэрэгцээг бүрэн хангах худалдаа үйлчилгээний төвийг дотроо төлөвлөсөн
  • Улсын болон хувийн цэцэрлэг сургууль, автобусны буудал гэх мэт бүх үйлчилгээндээ ойрхон байхаар төлөвлөгдсөн