Энэ жилийн маркетеруудын өдрийн онцлог нь Монгол Улсын Засгийн Газраас гаргасан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавъяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын “Тэмдэглэлт өдөр” хэсэгт “Монголын Маркетеруудын өдөр”-ийг жил бүрийн 10 сарын 20-ны өдөр тэмдэглэж байхыг албан ёсоор баталгаажуулж байгаа явдал юм.

Технологийн нөлөө нийгмийн амьдралыг тэр чигт нь өөрчилж, цоо шинэ дэг журам, хэв маягийг танилцуулах болов. Цахим шилжилт хаа сайгүй нэвтэрч, шинэ ололтууд бидний амьдралыг улам бүр хөнгөвчлөх боллоо. Эргэн тойронд бүх зүйлс илүү хурдтай болж, илүү хурдан дасан зохицох, суралцах шаардлага хүн бүрт тулгарах болов. Нэгэн зэрэг дөрвөн өөр амьдралын хэв маягтай, дөрвөн өөр зан төлөвтэй, дөрвөн өөр сэтгэлгээтэй, дөрвөн өөр хандлагатай үе оршин байсан тохиолдол бидний түүхэнд үгүй. Энэ сорил брэнд, компаниудыг ямагт бүтээлчээр сэтгэж, онцгой зүйлсийг санал болгохыг шаардах болов. Шинэ үеийг ойлгож, тэднийг татах зүйлсийг бодож, ялгарлаа тодорхойлох хэрэгцээ үүслээ. Хаалга тогшилгүй орж ирсэн эдгээр өөрчлөлтөд маркетерууд бид бэлэн үү? Өнөө цагт манай салбарт тулгарч буй сорилууд болон үүсч буй боломжуудын талаар Маркетерууд 1 өдрийн турш хамтдаа чууллаа.

Үндсэн илтгэл : “NEXT BIG SHIFT”
Хэлэлцүүлэг 1 : Шилжилт & Өөрчлөлт: Яагаад зайлшгүй гэж?/Айсуй шилжилтийн өмнө/
Үндсэн илтгэл : NEXT SUCCESS STORY
Хэлэлцүүлэг 2 : Амжилт & Туршлага: Юу суралцах вэ?/Ялгуусан ялалтын дараа/ NEXT SUCCESS STORY
Үндсэн илтгэл : NEXT GENERATION
Хэлэлцүүлэг 3: Ялгаа & Онцлог: Хэрхэн хүрэх вэ?/Шинэ үеийнхнийг тольдохуй/ NEXT GENERATION

Сэдвүүдийн талаар салбар салбарын төлөөлөл амжилттай яваа энтрепренёр, маркетерууд сонирхолтой яриа өрнүүлсэн өдөрлөг боллоо.

Ерөнхий зохион байгуулагч: Монголын Үндэсний Маркетингийн Холбоо
SMS-Startup Marketing Space