• “БҮТЭЭГЧ” ХХК нь Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо MNS OHSAS 18001:2012, Чанарын удирдлагын тогтолцоо MNS ISO 9001:2010 стандартуудыг үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг 2015 оны 12-р сарын 17-ны өдөр албан ёсоор гардан авлаа.

    Стандартын хөндлөнгийн аудитыг Чех улсын “LL-C” баталгаажуулалтын байгууллагаас итгэмжлэгдсэн “Эс Эф Си Эс” ХХК гүйцэтгэж, баталгаажуулав.

    Манай хамт олон нь барилга угсралтын үйл ажиллагаандаа MNS OHSAS 18001:2012 стандартыг нэвтрүүлсэн Монголын барилгын салбарын анхдагч компани болж өрсөлдөх чадвараа нэмэгдүүллээ.