ҮЛ ХӨДЛӨХИЙН САЛБАРТ БАЙРШЛЫН ШИЙДВЭР ГАРГАЛТ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад хамгийн чухал хүчин зүйлсийн нэг бол БАЙРШИЛ. Хэдий тийм боловч хүмүүс тэр бүрчлэн байршлыг бус орон сууцны бусад үзүүлэлтийг /үнэ, ашиглагдсан материал, зогсоол, орчин гэх мэт/ үндэслэн худалдан авалт хийх нь олонтаа тохиолддог. Мэдээж бусад хүчин зүйлсэд анхаарах нь зүйтэй хэдий ч  яагаад байршилд анхаарах ёстой гэж? Учир нь амьдралын буюу хэрэглээний явцад орон сууцны нөхцөл байдалд өөрчлөлт орж болох ч БАЙРШИЛ хэзээ ч өөрчлөгддөггүй. Ингээд байршлыг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн  гол үзүүлэлт болгодог шалгууруудтай танилцацгаая.

Газарзүйн талаас нь авч үзвэл байршил хамгийн чухал. Тухайн барилгын баригдсан газрын нам дор, эсвэл өндөрлөг газар байрлаж байгаа эсэх салхины аль зүгт байрлалтай байна, бүх өрөө нар үзэж байгаа эсэх, цэцэрлэг сургууль, үзвэр үйлчилгээний болон бүх төрлийн худалдаа үйлчилгээний газруудтай ойрхон зэргийг харгалзан үзэх нь зүйтэй. Үүнээс гадна нарийн ширхэгт тоосонцор болон утааны асуудал нь газар зүйн байршилтай шууд хамааралтай. Газар зүйн байршил бол эрүүл мэнд, эдийн засаг, тав тух гээд бүхий л нөхцөлийн суурь үзүүлэлт байх болно.

Зам харилцаа

Зам харилцааны таатай бүсэд байршилтай байх. Хөл хөдөлгөөн, ажил, сургууль цэцэрлэг үзвэр үйлчилгээний болон бүх төрлийн худалдаа үйлчилгээний газруудтай ойр эсэх хотын төврүү нэвтрэхэд авто замын түгжрэл бага, саадгүй орох боломжтой эсэхийг судлан байршлын шийдвэр гаргалтыг хийх нь зүйтэй. Үүнээс гадна зам харилцааны таатай бүсэд байршилтай орон сууц худалдан авах нь ирээдүйд үнэ цэнийг өсөх нэг үзүүлэлт болдог.

Дэд бүтэц

Ус, дулаан, тог цахилгааныг хэрхэн шийдсэн нь орон сууц худалдан авахад анхаарах чухал үзүүлэлтүүдийн нэг. Тиймээс төвийн шугам, дэд бүтцэд бүрэн холбогдсон эсэхийг нягталснаар тохь тухтай баталгаатай орчинд амьдрах боломж бүрдэнэ.

Аюулгүй орчин

аюулгүй орчин

Аюулгүй байдал нь худалдан авалтад нөлөөлөх хамгийн том үзүүлэлт болдог. Тиймээс гэр бүлийнхнийхээ аюулгүй, тав тухтай байдлыг хангахын тулд эрүүл мэндэд хор хохирол учруулах нөхцөлт хүчин зүйлс болох агаар, дуу чимээний бохирдол болон гэмт хэргийн гаралт багатай дүүргүүдэд сонголт хийх хэрэгтэй. Сонирхож буй хотхон, орон сууц тань таны аюулгүй байдлыг бүрэн хангаж байна уу гэдгийг нягтлаарай.

Хөршүүд

Ирээдүйд та ямар хүмүүстэй нэг хананы наана цаана амьдрахыг хүсэх вэ? Мэдээж найрсаг, эелдэг, танд болон таны хүүхдэд эерэг үлгэр дуурайлал үзүүлэхүйц хүмүүстэй айл, хөрш болон амьдрахыг хүсэх нь лавтай. Тиймээс орон сууц худалдан авахаасаа өмнө хөрш айлуудаа судлаад үзэхэд илүүдэхгүй бөгөөд сүүлийн жилүүдэд худалдан авалтад нөлөөлөхүйц хүчин зүйл болсоор байна.

Орчин

Хэдий байршил сайтай ч орчны тохижилтыг анхаарахгүй орхиж яав ч болохгүй.  Хүүхэд аюулгүй тоглох талбай, ногоон байгууламж, мод бут, ойр орчмын олон нийтийн талбайн тохижилт, байршлын үнэ цэнийг тодорхойлдог. Үүнээс гадна СӨХ-ийн үйл ажиллагаа, авто машины зогсоол зэрэг нь зайлшгүй анхаарч үзэх зүйлс мөн.

 

 

140 АЙЛЫН ОРОН СУУЦ

Улаанбаатар хотын шинэ өнгө төрх болсон орчин үеийн шинэлэг шийдэл бүхий “140  APARTMENT” орон сууц нь цэцэрлэг сургууль, үзвэр үйлчилгээний болон бүх төрлийн худалдаа үйлчилгээний газруудтай ойрхон байршилтай. Орон сууцны барилга доороо 2 давхар автомашины нэгдсэн дулаан зогсоол, супермаркет, банк санхүүгийн байгууллага, брэнд дэлгүүрүүд, coffee shop, үсчин гоо сайхны салон, фитнесс бялдаржуулах төв зэрэг нэгдсэн үйлчилгээний төвүүдтэй таны хэрэгцээт бүхий л үйлчилгээг ойрхон шийдсэн төсөл юм.

“140  APARTMENT” орон сууцны В1, В2-р давхруудад автомашины нэгдсэн дулаан зогсоолоос гадна орон сууцны барилгын хойд талдаа автомашины гадна ил зогсоол, хүүхдийн тоглоомын талбайн орчныг бий болгосон орчин үеийн технологи, дэд бүтцийн цогц шийдэл бүхий дан 2 өрөө, нийт 16 давхар, 2 орц бүхий нийт 140 айлын орон сууц нь эрхэм таны эрүүл, тайван амьдралын тав тухтай орчин болох болно.

Төслийн байршил: БГД-ийн 19-р хороо, 4-р хороолол, 47-р сургуулийн ард, Парадокс автобусны буудлын урд

Дэлгэрэнгүй мэдээллийг : ☎️ Маркетинг, Борлуулалтын алба: 9506-7979

Үеэс үед өвлөгдөн үлдэх, үнэ цэнэ нь улам өсөх, үл хөдлөх хөрөнгө

https://www.facebook.com/buteegch/

http://oronsuuts.barilga.mn/oronsuuts/show?id=1435