Бутлан ангилах үйлдвэр

Бүтээгч ХХК-ийн бутлан ангилах үйлдвэр нь Орхон аймагт байрлаж байна. Уг үйлдвэр нь бүрэн автомат, зөөврийн, цагт 60мдайрга үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр юм. Барилга, байгууламж, уул уурхай, зам, бетон  зуурмагийн дүүргэгч материалыг эх орныхоо түүхий эд уулын чулууг буталж дайрга үйлдвэрлэснээр үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх, 20-40мм, 10-20мм, 5-10мм, 0-0,05мм гэсэн дөрвөн ангилалаар стандартын шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэж байна.

    Үйлдвэрлэл явуулаж буй газар

  • 2013 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багийн нутаг “Хадна усны ар” газарт “Мера”ХХК-ийн үйлдвэрийн байранд нийт 9-н ажилчинтай үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
  • 2015 онд Орхон аймгийн Баян – Өндөр суманд одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа.