ГЭРИЙН УХААЛАГ СИСТЕМ ГЭЖ ЮУ ВЭ?

Бидний хувьд харьцангуй шинэлэг мэт боловч өндөр хөгжилтэй улс орнуудад аль хэдийн амьдралын нэг хэсэг болсон ухаалаг гэрийн системийн талаар танилцуулъя. Ухаалаг гэр нь технологийн хурдацтай хөгжил хэрхэн бидний амьдралын хэв маягт шууд нөлөөлж байгаагийн нэг тод жишээ мөн. Ухаалаг системийн гол зорилго нь айл гэрийн аж төрөх хэв маягийг хялбаршуулан тав тух, аюулгүй байдлыг дээшлүүлэх, үйлчилгээг ойртуулах, хэрэглээг хянахад оршдог. Ухаалаг системийг өөрийн гар утсыг ашиглан хаанаас ч удирдах боломжтой бөгөөд энэхүү систем нь дараах технологийн дэвшилтүүдийг бий болгосон.

1. Видео домофон

Бид домофон түгээмэл хэрэглэдэг хэдий ч орц болон гэрийн үүдийг онгойлгохоор хязгаарлагдах нь түгээмэл. Орчин үеийн ухаалаг гэрийн шийдлүүд харин СӨХ-ын харуул хамгаалалт болон ресепшнтэй холбоо барих, хонхны камерыг зурагтан дээрээ харах, хариу өгөөгүй зочдын мэдээллийг хадгалах зэрэг амьдралд хэрэгтэй олон шинэ боломжууд бий болсон.

video.jpg

 

2. Орчны хяналт

Сүүлийн үеийн хорооллууд орчны камерын хяналтын системтэй болсон нь оршин суугчдийн аюулгүй байдлыг хангахад гарсан томоохон дэвшил мөн. Харин оршин суугч өөрийн төхөөрөмжөөр хотхонд байрлуулсан хяналтын камеруудаас сонгон хяналт хийх нь харин харьцангуй шинэ боломж юм. Гадаа тоглож байгаа хүүхдээ эсвэл зогсоолд тавьсан машинаа аюулгүй байгаа эсэхийг шууд харчихаж болно гэсэн үг .

3. Гэрийн автоматжуулалт

Автомат системийн тусламжтайгаар та хөшиг, IP хонх, дижитал цоож, лифтээ удирдаж болох төдийгүй гэрлийн автоматжуулалтаар дамжуулан өөрийн таашаалд нийцүүлэн гэрэл, чийдэнгээ удирдан тохируулах боломжтой. Гэрийн автоматжуулалтын өөр нэгэн чухал үүрэг бол ус алдалт, хөдөлгөөн зэргийг мэдрэх, анхааруулга, дохио өгөх юм.

Жишээ нь: та зочны өрөөндөө кино үзэхээр бол өөрийн тохируулсан “Movie Mode” –оо идэвхжүүлснээр хөшиг хаагдан, гэрэл бүдгэрч Home theatre ажиллан киногоо тав тухтай үзэх бүх боломж хангагдана.

15167666_768513039962743_943456913038185770_o.jpg

 

4. Бараа захиалга

Хэдхэн жилийн дараа ямар ч ажлыг урьдчилан төлөвлөхгүйгээр хийх боломжгүй болно гэдэгтээ санал нийлэх байх. Ялангуяа цаг алтаар хэмжигдэхүйц үнэ цэнэтэй болсон энэ үед олон ажлыг нэг дор амжуулах хэрэгтэй болсоор. Сүүлийн үеийн орон сууцны хорооллууд консьерж үйлчилгээний хүрээнд гэрийн ухаалаг системийн тусламжтай боломжит үйлчилгээний байгууллагуудад хандах, үйлчилгээ авах, захиалга өгөх боломжтой.

 

5. Төлбөр тооцоо

Орон сууцны хотхоны СӨХ-тэй холбоотой мэдээ мэдээлэл, хэрэглээний зардал, төлбөр тооцооны статистик харьцуулалт, тэдгээрийн дэлгэрэнгүй задаргааг харах болон нэхэмжлэх хүлээн авах гэх мэтчилэн олон давуу талыг бий болгодог.

 

__

140 айлын орон сууц

Улаанбаатар хотын шинэ өнгө төрх болсон орчин үеийн шинэлэг шийдэл бүхий “140  APARTMENT” орон сууц нь цэцэрлэг сургууль, үзвэр үйлчилгээний болон бүх төрлийн худалдаа үйлчилгээний газруудтай ойрхон байршилтай. Орон сууцны барилга доороо 2 давхар автомашины нэгдсэн дулаан зогсоол, супермаркет, банк санхүүгийн байгууллага, брэнд дэлгүүрүүд, coffee shop, үсчин гоо сайхны салон, фитнесс бялдаржуулах төв зэрэг нэгдсэн үйлчилгээний төвүүдтэй таны хэрэгцээт бүхий л үйлчилгээг ойрхон шийдсэн төсөл юм.

“140  APARTMENT” орон сууцны В1, В2-р давхруудад автомашины нэгдсэн дулаан зогсоолоос гадна орон сууцны барилгын хойд талдаа автомашины гадна ил зогсоол, хүүхдийн тоглоомын талбайн орчныг бий болгосон орчин үеийн технологи, дэд бүтцийн цогц шийдэл бүхий дан 2 өрөө, нийт 16 давхар, 2 орц бүхий нийт 140 айлын орон сууц нь эрхэм таны эрүүл, тайван амьдралын тав тухтай орчин болох болно.

Төслийн байршил: БГД-ийн 19-р хороо, 4-р хороолол, 47-р сургуулийн ард, Парадокс автобусны буудлын урд

Дэлгэрэнгүй мэдээллийг : ☎️ Маркетинг, Борлуулалтын алба: 9506-7979

Үеэс үед өвлөгдөн үлдэх, үнэ цэнэ нь улам өсөх, үл хөдлөх хөрөнгө